Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 306 дугаар тогтоолоор дараах шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.
№ | Шүүхийн нэр, албан тушаал | Орон тоо |
1 | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 |
2 | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 |
3 | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 |
4 | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 |
Нийт | 4 |
Шалгалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.
Нэг.Шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх хуульд заасан болзол, шаардлага:
- эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй;
- шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх;
- хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
- шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх;
- анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан байх.
Хоёр.Шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл, хавсралт баримт бичгийн жагсаалт, тэдгээрийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг;
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн нь давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана.
Шүүгч нэрээ дэвшүүлж байгаа бол:
- эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;
- шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй тухай Монгол Улсын ерөнхий прокурорын газрын лавлагаа;
- төрийн албан хаагчийн анкет;
- Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт; Маягтын загварын ЭНД дарж татаж авна уу.
- гэр бүлийн болон эд хөрөнгийн эрхийн лавлагаа;
- шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа;
- Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг
- анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт
Бусад хуульч нэрээ дэвшүүлж байгаа бол:
- хууль зүйн дээд боловсролын диплом;
- хуульчаар гурваас доошгүй жил ажилласан хөдөлмөр эрхлэлтийн талаарх нотлох баримт буюу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эсхүл нийгмийн даатгалын лавлагаа;
- эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;
- шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй тухай Монгол Улсын ерөнхий прокурорын газрын лавлагаа;
- хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /хуульчийн гэрчилгээ/;
- төрийн албан хаагчийн анкет;
- Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт; Маягтын загварыг ЭНД дарж татаж авна уу.
- оршин суугаа газрын тухайн баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол Улсын иргэний үнэмлэх;
- гэр бүлийн болон эд хөрөнгийн эрхийн лавлагаа;
- шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа;
- Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг
- анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт
Өргөдөлд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, шийдвэр хүлээн авах цахим шуудангийн хаяг, харилцах утас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан албан тушаалыг сүүлийн 6 жил эрхлээгүй тухай болон нэр дэвшигчийн талаар эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авахыг зөвшөөрөх эсэх талаар бичсэн байна. Өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.
Шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл, хавсралт баримт бичгийг хууль тогтоомж, журамд зааснаар бүрэн бүрдүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09.00 цагаас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд 2 хэлбэрээр буюу цаасаар болон цахимаар ирүүлнэ. Цахим хэлбэрээр www.shuugch-songon.mn хаягаар, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээлгэн өгнө.
Гурав.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх хугацаа:
Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 21 хоногийн дотор өргөдөл, хавсралт баримт бичгийг нягтлан шалгах ажиллагаа явуулж, нэр дэвшигчээр бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Дөрөв.Сонгон шалгаруулалтын хуваарь, шалгалтын хэлбэр:
Шалгалт өгөх хэлбэр, шалгалтын хуваарийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Тав.Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Шүүхийн мэргэшлийн хорооны гаргасан үнэлгээгээр шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигчийн бүртгүүлэх өдөр нь хоёр жилийн хугацаандаа багтсан байна.
Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нөөцөд бүртгэгдсэн оноогоор эрэмбэлэгдэх хүсэлтэй бол сонгон шалгаруулалтад орохгүй байж болох ба шаардлага хангасан баримт бичигтэйгээр шинээр бүртгүүлсэн байна.
Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй бол нөөцөд бүртгэгдсэн оноо нь хүчингүй болж сонгон шалгаруулалтын үнэлгээгээр шинээр эрэмбэлэгдэнэ.
Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг биедээ авч ирэхийг анхаарна уу.
Холбоо барих утас: 70008041
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар