Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ.

 

Энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллээр хангах чиг үүргийн хорооноос олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор "Mongol HD" телевизийн "Нүүдэл, шийдэл" нэвтрүүлэгтэй хамтран "Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн эргэн тойронд" сэдвээр шинэ шүүхийн хэрэгцээ шаардлага, онцлог, хууль, эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

 

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын дарга Б.Дашдаваа нарыг урьж оролцууллаа.