
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Цахим шүүх 2.0” цөм системийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс бүх шүүхийн шинэ цахим хуудсыг ашиглалтад оруулж, шүүхийн шийдвэрийг нийтлэх ажиллагаанд хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологи нэвтрүүлж эхэлсэн.
Энэхүү шинэчлэлээр шүүхийн шийдвэр дэх хэргийн оролцогчийг тодорхойлох боломжгүй болгох, зохих мэдээллийг нууцлах ажиллагааг автоматжуулж, шүүхийн захиргааны ажилтнуудын гар ажиллагааг хөнгөвчлөх боломж бүрдсэн.
Одоогоор 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойших иргэн, эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг шүүх тус бүрийн шинэ цахим хуудсаар, түүнээс өмнөх шийдвэрүүд болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийг shuukh.mn цахим сангаар дамжуулан үзэх боломжтой.
Шүүхийн шийдвэрийг нэг дороос хайх, үзэх боломжийг бүрдүүлэх, өмнөх цахим сангийн хэрэглэгчдэд танил үйлчилгээнүүдийг шинэ системд нэгтгэх, хайлтын болон ашиглалтын боломжийг сайжруулах хөгжүүлэлтийн ажил үргэлжилж байна.
Иргэд, хуульчид, судлаачид болон бусад хэрэглэгчдээс ирүүлж буй санал, шүүмжлэлийг хөгжүүлэлтийн ажилд тусган, цаашид цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй болно.
Санал, хүсэлт хүлээн авах: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төв
Холбогдох дугаар: 99932439