Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
 

Хариулт:   Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Шүүхийн мэргэшлийн хорооны гаргасан үнэлгээгээр шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигчийн бүртгүүлэх өдөр нь хоёр жилийн хугацаандаа багтсан байна. Энэхүү 2 жилийн хугацаандаа багтаж байгаа эсэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 70008041 дугаарт залган лавлах боломжтой ба уг хугацаагаа дуусахаас өмнө http://www.shuugch-songon.mn/ цахим хаягаар сонгон шалгаруулалтад оролцох өргөдлөө илгээснээр хугацаандаа хүсэлтээ гаргасанд тооцно. Та илгээсэн материалдаа засвар оруулахгүй, харин нэр дэвшигчээр бүртгүүлэх хугацаандаа дахин шинээр ирүүлэх шаардлагатай.

Хариулт:   Боломжгүй. Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 4.10 дахь хэсэгт заасны дагуу Та эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэг зэрэг нэрээ дэвшүүлж болно. Харин адил шатны, адил эрх зүйн салбарын шүүхүүдэд нэрээ дэвшүүлэх боломжгүй. Жишээ нь Эрүүгийн хэргийн анхан шатны 2 буюу түүнээс дээш тооны шүүхэд нэг зэрэг нэрээ дэвшүүлэх боломжгүй байна.

Хариулт:   Та эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхэд нэг зэрэг нэрээ дэвшүүлэх боломжтой. Энэ тохиолдолд тухайн шүүх тус бүрд цахимаар өргөдлөө өгч, хавсралт материалыг бүрдүүлэн илгээнэ. Мөн эдгээр шүүхэд нэр дэвшихэд цаасаар ирүүлэх баримтууд нь давхцаж байгаа бол шүүх тус бүрд хувилж өгөх шаардлагагүй. Харин давхцахгүй баримтуудыг бүрдүүлж, ирүүлнэ.

Хариулт:   Болно. Харин та e-mongolia.mn цахим сайтаас авсан мэдээлэл хугацаатай байдгийг анхаарна уу.

Хариулт:   Хуульчийн зөвшөөрөл нь хүчинтэй бол бүртгэнэ.

Хариулт:   Боломжгүй. Бүртгэл хийгдэх өдрөөр шаардлага хангасан байх шаардлагатай тул боломжгүй.

Хариулт:   Та “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудаснаас эсхүл ЭНД дарж татан авч, бөглөн ирүүлнэ үү.

Хариулт:   Та хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ өөр, өөр ажил эрхэлж байсан бол тухайлбал өмгөөлөгчөөр, прокуророор ажиллаж байсан бол хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байснаа үечлэн бичээд, тухайн үедээ хийж байсан байсан ажлын онцлог, мэргэшсэн байдал гэх мэтийг бичиж болно.

Хариулт:   Тухайн нэр дэвшигчийн тухайн шатны шүүгчээр ажиллах мэргэшил, ёс зүй, зан төлөвийг тодорхойлж чадахуйц 10 мэргэжлийн үйл ажиллагаагаа өөрөө сонгож, журамд заасны дагуу холбогдох мэдээллийг ирүүлнэ. Шийдвэрүүдийг татаж авах боломжтой бол линк, эсхүл шийдвэр, магадлалын огноо, дугаарыг тодорхой бичиж ирүүлнэ.

Хариулт:   Болно. Та аль ч цагдаагийн газраас авах боломжтой.

Хариулт:   Бүрдүүлж ирүүлнэ. Үнэлгээ нь хүчинтэй байгаа нэр дэвшигч нэрээ дэвшүүлэх бол бүртгүүлэхдээ баримт бичгээ дахин бүрдүүлж ирүүлнэ.

Хариулт:   Сүүлийн 3 жилийн хугацаанд өөрийн бичсэн шийдвэрүүдээ хэрэг, маргааны төрлөөр төрөлжүүлэн ирүүлэх бол тухайн төрлийн хэрэг, маргааны шүүхийн шийдвэрүүдээс түүвэрлэж шийдвэрийн нэр, дугаар, огноог бичиж ирүүлж болно. Шийдвэрүүдээ хэрэг, маргааны төрлөөр төрөлжүүлээгүй тохиолдолд бүх шийдвэрийн нэр, дугаар огноог бичиж ирүүлнэ.

Хариулт:   Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгын 15-д өргөдөл гаргагчийг тухайн шатны шүүхийн шүүгчээр ажиллах хууль зүйн мэргэшил, ёс зүйн, зан төлөвтэй гэдгийг нотлон харуулах хамгийн чухал 10 мэргэжлийн үйл ажиллагааг тодорхойлон ирүүлнэ гэж заасан. “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 6.7.2-т мэргэшлийг, 6.7.3-т ёс зүй, зан төлөвийг үнэлэхийг шалгуурыг тусгасан. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд мэргэжлийн үйл ажиллагааны талаар заасан.

Хариулт:   Шүүгчээр ажиллахад харшлах өвчингүй талаарх магадлагааг орон нутагт аймгийн, нийслэлд дүүргийн эмнэлгээс, сэтгэцийн эмгэггүй магадлагааг СЭМҮТ-өөс авч ирүүлнэ.

Хариулт:   Гэр бүлийн лавлагааг E-Mongolia цахим сангаас авч өгч болно. Эд хөрөнгийн эрхийн лавлагаа гэдэгт нэр дэвшигч өөрийн болон, дундаар өмчлөх эрх үүсэх учир өөрийн гэр бүлийн гишүүний бүртгэлтэй эд хөрөнгийн лавлагааг эрх бүхий этгээдээс эсхүл E-Mongolia цахим сангаас авч өгнө.

Хариулт:   Бүртгэхгүй.

Хариулт:   Хуульчийн гэрчилгээ авснаас хойш буюу хуульчаар 3 жил ажилласан байна.

Хариулт:   Бүртгүүлэх өдрийн байдлаар мэргэжлээрээ 3 жил ажилласан байна. Өмгөөллийн тухай хууль батлагдсанаас хойш Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ, үүнээс өмнө “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ”-ний хуулбарыг тус тус бүрдүүлнэ.

Хариулт:   Шүүгчээр ажиллахад харшлах өвчингүй талаарх тодорхойлолтыг харьяа дүүргийн эмнэлэгээс авч ирүүлнэ. Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авч ирүүлнэ. Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгыг эрхзүйн салбар тус бүрээр бичиж ирүүлнэ.

Хариулт:   Төрийн албан хаагчийн анкетын маягт "А" хэсгийг бөглөн ирүүлнэ үү.

Хариулт:   Нотариатаар гэрчлүүлсэн л байвал хугацаа хамаарахгүй.

Хариулт:   13-14, 16-18 асуултад шүүгчээр одоо ажиллаж байгаа хүн хариулах шаардлагагүй.

Хариулт:   Нэр дэвшигч бүрэн дүүрэн, үнэн зөв хариулах нь чухал. Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэх, хариуцлага хүлээсэн бол хариуцлагыг хүлээсэн, биелүүлсэн бол зохих нотлох баримтыг ирүүлж болно.
 
Судалгааны сан