МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 

70 дугаар зүйл.Ерөнхий зөвлөл, түүний чиг үүрэг

70.1.Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн.

70.2.Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

70.2.1.шүүхийн бие даасан байдлыг хангах;

70.2.2.шүүхийг хүний нөөцөөр хангах;

70.2.3.шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

70.2.4.шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах;

70.2.5.мэдээллээр хангах.