Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогттой ярилцлаа.

 

-Шүүхийн ёс зүйн хорооноос энэ сарын 6-ны өдөр битүүмжилсэн тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашигласан шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн гэсэн. Албаны хүний хувьд энэ талаарх мэдээлэл өгч болох уу?www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピーcross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

 

 

-Гомдол хянан шийдвэрлэх хуралдаанаар долоон шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцээд хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн. Сахилгын хэрэг үүсгэсэн үндэслэл нь шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд албажуулаагүй, талуудад гардуулаагүй мөн албаны унааг хувийн хэрэгцээнд ашиглаж, зохисгүй байдал гаргасан гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэсэн юм. Харин дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, нэг гомдол хэлэлцэх хуралдааныг хойшлуулсан.

Хэдийгээр Ёс зүйн хорооноос ийм шийдвэр гарсан ч гэлээ энэ нь шүүхээс албажаагүй учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу бид шалгалт хийдэг. Шалгалтаар олж авсан мэдээллийг Ёс зүйн хорооны гишүүдэд танилцуулаад ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзвэл сахилгын хэрэг үүсгээд цааш нь шалгадаг. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдийн хурлаар оруулна гэсэн үг. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар сануулах, зургаан сар хүртэл хугацааны цалинг 30 хувь хүртэл бууруулах мөн огцруулах гэсэн гурван шийтгэлээс аль тохирохыг нь хурлаас оногдуулдаг. Хэрвээ талууд хурлын шийдвэртэй санал нийлэхгүй бол захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй. Шүүхээс бидний хийсэн шалгалт, шийдвэрийг шалгаж үзээд хууль ёсны үндэслэлтэй бол хэвээр нь, эсвэл хүчингүй болгодог. Хүчингүй болгохдоо шууд хүчингүй болгох эсвэл хүчингүй болгоод буцаах гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг нь гаргадаг.

 

-Буцаавал танайхаас дахин шалгана гэсэн үг үү?

 

-Тэгнэ. Тиймээс л таны асуултад шууд хариулах боломжгүй.

 

 

-Ёс зүйн хорооноос гаргасан шийдвэрийг шүүгчид яаж хүлээж авдаг вэ. Эсэргүүцэж, давж заалдах шүүхэд хандах тохиолдол хэр олон байдаг вэ?

 

 

-Хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдол цөөнгүй бий. \"Би ёс зүйн алдаа гаргасан учир зохих шийтгэлээ хүлээе” гэдэг шүүгчид байдаг. Тухайлбал, 2017 онд 202 гомдол шийдвэрлэсэн. Үүнээс 80.5 хувьд нь зөрчил гаргаагүй гэж үзэж, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Үлдсэн 29 шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээс 14-т нь сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. 2016 онд гэхэд нэг шүүгчид огцруулах шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл, жилд 360-аад шүүгчтэй холбоотой 200-гаад гомдол ирдэг.

 

 

-Монгол Улсад нийт 512 шүүгч ажилладаг. Гэтэл 360 шүүгчдэд холбогдох гомдол ирсэн гэхээр...

 

 

-Уучлаарай. Яриаг чинь тасалчихъя. Давхардсан тоо гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Нэг шүүгчид жилд 2-3 гомдол ирэх ч үе бий.

 

 

-Иргэд, аж ахуйн нэгжээс нэг шүүгчид удаа дараа гомдол ирүүлэх нь тухайн шүүгч ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой юу. Эсвэл үнэхээр ажлын ачаалал их байна уу?

 

 

-Ажлын ачаалал их байгаа нь үнэн. Бидэнд ирсэн гомдлын дийлэнхийг шүүгч хуулийн хугацаанд шийдвэрээ гаргахгүй, гардуулахгүй удаасантай холбоотой гомдол эзэлдэг. Хуулиар 30 хоногийн дотор тухайн маргааныг шийдвэрлэх ёстой. Ийм хугацаагаар нэг удаа сунгах боломжтой гэхээр 60 хоногт багтаах ёстой. Гэтэл нөгөө маргаан нь бүтэн жилээр сунжрах тохиолдол их гардаг. Тэгэхээр шүүгч нь ажлаа хийхгүй байна гэж иргэд, аж ахуйн нэгжээс гомдол гаргадаг. Гомдол ирсэн юм чинь мэдээж шалгаад тохирсон шийтгэлийг нь оноохоос өөр аргагүй.

 

 

-Иргэд шүүгчид итгэхгүй болохоор л ийм их хэмжээний гомдол танай байгууллагад ирдэг гэж бас харагдахаар байна?

 

 

-Энэ үнэний талтай.

 

 

-Шүүгчдэд итгэхгүй байна гэхээр шүүхэд итгэхгүй байна гэсэн үг биз дээ. Гэтэл шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн гэх судалгаа гаргасан байсан?

 

 

-Шүүчид итгэхгүй байна гэдэг нь шүүхэд итгэхгүй байгаагийн л нэг хэлбэр. Судалгааны хувьд олон талтай. Өмнөх жилүүдээс хэдэн хувиар өссөн гэдэг үзүүлэлтийг олон шалгуураар шалгана шүү дээ. Түүнээс биш зөвхөн манайд ирүүлсэн гомдлоор хэмжих нь өрөөсгөл. Гомдлын дагуу бид шалгаад ёс зүйн алдаа гаргасан бол сахилгын арга хэмжээ авдаг. Алдаа гаргаагүй бол \"гаргаагүй” гэдэг шийдвэр гаргадаг. Энэ тохиолдолд иргэдийн олонх нь \"Баярлалаа, шүүгч зөв шийдвэр гаргасан гэдэгт одоо итгэж байна” гэдэг. Тэгэхээр иргэд хардах эрхэндээ хэт эрдэж, үндэслэл муутай гомдол ихэвчлэн гаргадаг.

 

 

-Шүүгчид шийдвэрээ удаах тохиолдол аль ч шатны шүүхэд түгээмэл гардаг. Иргэн, шүүгч гэлтгүй өмгөөлөгч, шүүгчдийн дунд хүртэл ийм маргаан олон болдог юм билээ. Хэргийн материалтай танилцая гэхэд татгалзсан хэрнээ маргааш нь танилцаж болно гэж хэлсэн гээд үл ойлголцол их гардаг?

 

 

-Ийм тохиолдол олон бий. Өөрөөр хэлбэл, шүүх хурлын өмнөхөн өмгөөлөгчөө сольсноос болж өмгөөлөгч хэргийн материалтай танилцах шаардлага их гардаг. Талуудын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсээр байтал хугацаа алдах жишээтэй. Жишээлбэл, энэ долоо хоногт шүүх хурал зарласан байлаа гэхэд \"Өмгөөлөгчөө солисон. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцах шаардлагатай” гэж хүсэлт гаргахаар шүүхээс хугацааг нь сунгадаг. Гэтэл нөгөө талаас нь бас нэг үндэслэл хэлээд хугацаа сунгуулдаг. Энэ мэтчилэн зүйлээс болж хуулийн 60 хоног хэтэрчихдэг юм.

 

 

-Шүүгчдийн ёс зүйтэй холбоотой асуудлаар прокурор, мөрдөнгүүд олон зүйл ярьдаг. Ээж нь шүүгч. Гэтэл хэрэгт холбогдсон хүүхдийнхээ хэргийг шүүсэн гэхчилэн ашиг сонирхлын зөрчилтэй олон зүйл гардаг юм билээ. Танай дээр ийм төрлийн гомдол ирж байв уу?

 

 

-Ийм гомдол ирдэг. Уг нь хуулиараа шүүгч хуульд заасан үндэслэлээр татгалзах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж байна уу, үгүй юу гэдгийг бид шалгадаг. \"Нэг ангийн хүүхэд нь өмгөөлөгч, өөрөө шүүгч. Тэгтэл нэг хэрэг дээр ажиллалаа” гэсэн гомдол ирж байсан. Шалгахаар их сургуульд хамт сурснаас биш нэг ангийнх гэдэг нь нотлогддоггүй.

 

 

-Ёс зүйн зөрчил гаргасан шүүгчид хамаарах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хуулиар хэрхэн зохицуулагддаг юм бэ. Хуульд энэ талаар огт дурьдаагүй учир Шүүгчийн ёс зүйн дүрмээр зохицуулдаг гэж сонссон. Энэ үнэн юм уу?

 

 

-Хуульд хөөн хэлэлцэх хугацааг огт тусгаж өгөөгүй нь үнэн. Харин Шүүгчийн ёс зүйн дүрэмд тухайн зөрчил гаргаснаас хойш зургаан сар, мэдсэнээс хойш нэг сарын хугацаанд асуудлыг хэлэлцэхгүй бол тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзнэ гэж тусгасан байдаг. Ийм үндэслэлээр хэрэгсэхгүй болсон тохиолдол олон бий. Жишээлбэл, \"Шүүгч хэргийн нэг оролцогчийг байлцуулахгүйгээр нөгөө оролцогчтой нь уулзсан” гэсэн гомдлын дагуу шалгадаг. Хэрэг болсноос хойш хэдий хэр хугацааны дараа манайд хандах нь тодорхойгүй шүү дээ. Ирсэн гомдлын дагуу шалгахаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг.

 

 

-Ёс зүйн хорооны дүрмэнд юу гэж заасан байдаг юм бэ?

 

 

-Мэдсэнээс хойш зургаан сар, тухайн зөрчил гарснаас хойш нэг жил гэж бий.

 

 

-Тэгэхээр гурван өөр хугацаа яригдаж байна. Алийг нь баримталж тухайн зөрчлийг шийдвэрлэх үү?

 

 

-Ноцтой зөрчилд хугацаагүй байх нь дээр гэдэг бодлогыг бид эрх бүхий байгууллагад уламжилдаг. Шүүгч нарт ч энэ саналаа хүргүүлдэг. Гурван өөр хугацааг нэг мөр болгох хэрэгтэй. Бид хуульд хөөн хэлэлцэх хугацааг зааж өгөөгүй учир ёс зүйн дүрэмд заасан хугацааг мөрдөхгүй гэдэг шийдвэр гаргадаг. Гэхдээ зарим тохиолдолд шүү дээ. Гэтэл үүнийг хэрэгсдэггүй. Ганцхан жишээ хэлэхэд нэг хэргийн оролцогч тухайн шүүгчийн өрөөнд цүнхтэй зүйл оруулж өгөөд гарахдаа гар хоосон гарсан нь камерт бичигдсэн байсан. АТГ-т өгч шалгуулсан юм билээ. Тэндээс гэмт хэрэг биш гэдгээр хэрэгсэхгүй болгосон байсан.

 

 

-Яагаад?

 

 

-Зөөврийн компьютер өгч, авалцсан гэсэн. Бид үүнийг нь ноцтой зөрчил гэж үзээд шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл оногдуулсан юм. Гэтэл шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хүчингүй болгосон.

 

 

-Энд нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Уг нь хуульд бид захирагдах ёстой биз дээ. Гэтэл Шүүгчийн ёс зүйн дүрэм хуулиас дээгүүр мөрдөгдөх нь зөв гэж үү?

 

 

-Шүүхийн ёс зүйн хорооноос ч, шүүхээс тухайн шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн.

 

 

-Тэр ч тийм л дээ. Гэхдээ хуульд хөөн хэлэлцэх хугацааг зааж өгөөгүй юм бол сахилгын шийтгэл оногдуулах ёстой байсан юм биш үү?

 

 

-Хуульд хугацаа зааж өгөөгүй учраас л ямар ч зохицуулалтгүй болчихоод байна. Үүнийг нь Шүүгчийн ёс зүйн дүрмээрээ зохицуулсан ухаан нь энэ. Өөрөөр хэлбэл, төрийн албаны тухай хуульд заасантай адил хугацааг дагаж мөрддөг гэсэн үг. Шүүгчид ч \"Бид төрийн албан хаагч юм чинь энэ хугацааг дагаж мөрдөнө” гэдэг. Миний ойлгосноор шүү дээ.

 

 

-Шүүгчдийн ёс зүйн дүрмээр хөөн хэлэлцэх хугацааг зохицуулдаг юм бол танай хорооны Ёс зүйн дүрэм амьдралд хэрэгжих боломжгүй юм биш үү?

 

 

-Харин зөрчилдөөд байна. Манай хорооны дүрмийг 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч баталсан. Анх биднийг томилогдох үед Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулж, Ерөнхийлөгчид өргөн барьчихсан байсан. Хугацааны хувьд ийм асуудалтай учир шүүгчийн ёс зүйтэй холбоотой зөрчлийг иргэд мэдсэн даруйдаа манай хороонд хандах хэрэгтэй. Үүнээс гадна Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчид маш олон зүйлийг хориглосон байдаг. Энэ бүх хориглосон зүйл заалт Шүүгчийн ёс зүйн дүрэмд бүгдээрээ тусгагдаагүй. Бид судалгаа шинжилгээ хүртэл хийж үзсэн. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр ямар нэг асуудал үүслээ гэхэд Ёс зүйн хорооны дүрмээ баримтлах уу эсвэл таны хэлснээр хуулиа дагах уу гэдэг асуудал үүсдэг. Яагаад гэвэл хуульд Ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзсэн иргэн, албан тушаалтанд гомдол гаргана гэж бий. Гэтэл хариуцлага тооцох гэхээр шүүгч зөвхөн хуульд захирагдах, шударга ёсны зарчим болон шүүгчийн ёс зүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн бол холбогдох сахилгын болон хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэд зөвхөн ёс зүйн дүрэм зөрчсөн гэдэг үндэслэлээр гомдол гаргах эрх нээлттэй. Гэтэл ёс зүйн дүрмэндээ хуульд тусгасан хориглосон бүх заалтыг тусгаагүй гэсэн үг.

 

 

-Үүнийг эрх бүхий байгууллагад уламжилсан уу?

 

 

-Бид гаднын эксперт болон шүүгчийн ёс зүйд судалгаа хийдэг эрдэмтэн, багш нар, шүүгчдийг оролцуулсан олон улсын бага хурал хийсэн юм. Хурлаас гаргасан зөвлөмж ном хэлбэрээр хэвлэгдэж гарна. Үүнийг Ерөнхийлөгч, УИХ, ШЕЗ болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлсний дараа холбогдох арга хэмжээ авах байх гэж найдаж байна.

 

 

-Танай хороо иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийх ёстой эрх бүхий байгууллага. УИХ-ын нэр бүхий гишүүн шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хаягласан мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдэлтэй холбогдон шүүгчдийн талаарх яриа нийгэмд гарсан. Мэдэгдэлтэй холбогдуулан шалгалт хийх эрх хуулиар бий юү?

 

 

-Шалгалт хийх боломжгүй. Яагаад гэвэл Шүүхийн захиргааны тухай хуульд иргэд гомдол, хүсэлт гаргаж болно гэж заасан. Харин мэдээлэл гэсэн зохицуулалтыг тусгаж өгөөгүй. Энэ шүүгч гээд нэр цохож гомдол гаргавал бид шалгах үүрэгтэй. 2013 онд Шүүхийн ёс зүйн хороо байгуулагдахаас өмнө шүүгчид өөрсдийнхөө ёс зүйг хянадаг тогтолцоотой байлаа. Хороо байгуулагдсанаар хөндлөнгийн хяналттай болсон. Есөн гишүүний гурав нь Хуульчдын холбоо, гурав нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас, үлдсэн гурав нь гурван шатны шүүхээс сонгогддог. Энэ системд давуу тал ч бий, сул тал ч бий. Би үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ хорооноос гаргасан шийдвэрийн олонхийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээдэг гэхээр энэ систем ажиллаж байгаагийн нэг илрэл. Тиймээс шүүгчидтэй холбоотой асуудал үнэхээр байгаа бол ёс зүйн хороонд хандах хэрэгтэй. Бид эрх, үүргийнхээ дагуу шалгахад бэлэн.

 

 

-Цагдаа цагдаагаа шалгана гэж хэзээ ч байхгүй. Харин ч хаацайлна гэдэг. Түүн шиг шүүгчид шүүгчдээ шалгана гэхээр нэг л итгэл төрөхгүй байна л даа. Өнгөцхөн харвал Хуульчдын холбооноос нэр дэвшүүлсэн гурван гишүүнээс бусад нь шүүх засаглалын тогооных байна шүү дээ?

 

 

-2013 оноос өмнө шүүгч шүүгчээ шалгадаг байсан гэж хэлсэн шүү дээ.

 

 

-Тийм л дээ. Гэхдээ одоогийн системээр ч гэсэн бараг л ялгаагүй юм биш үү?

 

 

-Шүүхийн захиргааны тухай хуульд шүүгч, өмгөөлөгч, прокурор буюу шүүх хуралдаанд оролцдог талууд хорооны гишүүнээр сонгогдох хориотой. Эрх ашгийн сонирхол гэж ярих гээд байх шиг байна. Тэгвэл гурван шатны шүүхээс сонгогдсон шүүгчид маань насандаа суусан хүмүүс. Энэ утгаараа ашиг сонирхолын зөрчилдөөн үүсдэггүй.

 

 

-100 хувь хараат бус байж чаддаг уу?

 

 

-Хараат бусын хувьд 100 хувь итгэлтэй байж болно. Орон тооны бус есөн хүн шүү дээ. Тус тусдаа ажил хөдөлмөртэй. Хуралд оролцоод дүгнэлтээ гаргаад явдаг. Хэрэг шийдвэрлэхэд оролцдоггүй учир шүүгчид ч нөлөөлөх боломжгүй.

 

 

Эх сурвалж: \"Үндэсний шуудан\" сонин 2018.04.17 №076/3030/