Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний ээлжит 19 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэж, албан бичгээр хариу хүргүүлэхээр шийдвэрлэв.
2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Хаан даатгал” ХХК-тай байгуулсан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-нд заасны дагуу даатгалын нэг жилийн хураамжаас үлдсэн хэмжээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төгрөгөөр нийт шүүхийн зарим шүүгч нарыг дотоодын эрүүл мэндийн байгууллагад урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулахаар боллоо.
3. Нэр бүхий шүүгчээс ирүүлсэн "... цахим орчинд шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан шинжтэй мэдээллийг олон нийтэд түгээж шүүгчийн хараат бус байдал, нэр хүндэд халдсан ..." талаарх хүсэлтийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэв.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ