Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

 

     Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлж байна.

 

     Танхимын гадна дэлгэц байршуулан шүүх хуралдааныг дамжуулахын зэрэгцээ хуралдаанд сэтгүүлчдийг ажиглагчаар суух боломжоор хангана.

 

Нэг хэвлэл мэдээллийн байгууллагыг нэг сэтгүүлч төлөөлөхийг анхаарна уу.

 

      Шүүх хуралдаанд ажиглагчаар суух хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч энд дарж, маягтыг бөглөн 2023 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагийн дотор ирүүлэхийг хүсье.

 

        Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой мэргэжлийн хүний тодруулгыг энд дарж хүлээн авна уу.

 

Холбогдох: 98980404, 99958284

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс