Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 244, 2025 оны 02 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүхийн шүүгчийн 4 орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Нийт 14 нэр дэвшигч бүртгэгдсэнээс өнөөдөр 12 нэр дэвшигч батлагдсан хуваарийн дагуу дараах шалгалтыг өгч байна:

  1. хууль хэрэглэх мэдлэг, чадварын 15 онооны шалгалт
  2. эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хяналтын журмаар болон бусад асуудлыг хянан шийдвэрлэх мэдлэг сорилын 15 онооны шалгалт.

     Мөн эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өнөөдрөөс эхэлж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 02 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн 10 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, 15 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 13 нэр дэвшигч дараах шалгалтыг өгч байна:

  1. хууль хэрэглэх мэдлэг, чадварын 25 онооны шалгалт
  2. салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэг сорилын 10 онооны шалгалт.

 

 

    Батлагдсан хуваарийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадварын шалгалт болон эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүн таслах ажлын туршлага шалгалтаар үргэлжилнэ.

    Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

                                                                                             МЭДЭЭЛЛИЙН ТӨВ