Батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр (2025.04.16) иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх, эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхэд нэрээ дэвшүүлсэн нийт 43 нэр дэвшигчээс 34 нэр дэвшигч магадлал бичих чадварын 15 онооны шалгалт өглөө.
Маргааш 08:00 цагаас шүүн таслах ажлын туршлага 20 онооны шалгалт өгснөөр дээрх нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусна.
Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ