Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн албан хаагчидтай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамтарсан уулзалт, сургалт зохион байгууллаа.

 

 

            Сургалтыг Дархан-УУл аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга З.Баяржаргал нээж, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал “Шүүх хуралдааны дэг сахиулах, хуяглан хүргэлт”-ийн талаар товч мэдээлэл хийж, цагдаагийн хошууч Б.Анхбаяр шүүгч нарт зориулан “Нэг бүрийн хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх”, “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ын чиглэлээр  тус тус сургалт зохион байгууллаа.

 

 

            Сургалт, уулзалтын зорилго нь шүүхийн байрны орчимд нөхцөл байдал бий болсон үед цагдаагийн газар Шүүхийн Тамгын газартай хамтран ажиллах 2022 оны хамгаалалтын төлөвлөгөөний биелэлт, Хууль зүй дотоод хэргийн яамны сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны А/116/65 дугаар хамтарсан тушаалын хэрэгжилт, ажиллагааны явцад учирч буй хүндрэл бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагааг эрчимжүүлж, цаашид анхаарах асуудлыг шийдвэрлэхэд оршино.

 

 

            Сургалт, уулзалтад  Дархан-Уул аймгийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн захиргааны  ажилтнууд оролцсон бөгөөд үр дүнтэй сайхан сургалт, уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэлээ.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР