Завхан аймгийн ерөнхий боловсролын лаборатори Чандмань-Эрдэнэ, болон Дэвшил сургуулийн төгсөх ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцууллаа.

 

        Сурагчдад шүүхийн талаарх ойлголт, шүүхийн байгууллагын онцлог, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготойгоор мэдээлэл хийж танилцууллаа.

 

Нийт 45 сурагч хамрагдсан бөгөөд тамгын газрын ажилтнууд сонирхсон асуултад хариулт өгч харилцан яриа өрнүүллээ.

 

 

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар