Шүүхийн тогтолцоо, хэрэг маргааны шийдвэр, түүнийг олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын талаар өнөөдөр 9 цагаас эхлэн 18 цаг хүртэл сургалт, хэлэлцүүлэг өрнүүллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчид, их сургуулийн эрдэмтэн нар 6 сэдвийн дагуу ийнхүү тайлбар, мэдээлэл бэлтгэн сэтгүүлчдэд хүргэсэн юм.

 

 

 

 

      Түүнчлэн сэтгүүлчдийн асуултад хариулж, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад хэвлэл мэдээлэллийн байгууллага, шүүхийн захиргаа, шүүх харилцан ойлголцож ажиллах нь чухал талаар дурдаж байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа "Шүүхийн ерөнхий зөвлөл мэдээллийн ил тод байдлыг хангахад анхааран багагүй ажил хэрэгжүүлж, бодлого арга хэмжээ зохион байгуулдаг. Цаашдаа ч мөн иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх сэтгүүлч та бүхний зорилго манай байгууллагын тэргүүний зорилт байсаар байх болно" хэмээн сургалтыг хаасан юм.

 

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс