Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн шинээр баталсан журмуудыг хэрэгжүүлж буй болон хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргээ биелүүлж буй байдлыг үнэлж, дүгнэлээ. Ажлын хэсэг шалган туслах чиглэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт энэ сарын 9-ний өдөр ийнхүү ажиллаж, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах, зөвлөмж чиглэл өгсөн юм.
Түүнчлэн дүн шинжилгээний үр дүнг шүүхийн захиргааны ажилтнуудын нэгдсэн хуралд танилцуулав. Ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, референт Б.Батцэцэг, Ч.Ханддулам, ахлах шинжээч М.Сэлэнгэ нар багтжээ.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР