Зохиогч: Ж.Оюунтунгалаг Хууль зүйн доктор (LL.D.), дэд профессор 

Бүтээлийн нэр: “Иргэний эрх зүй II: гэрээний үүрэг” 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн доктор (LL.D.), дэд профессор Жаргалсайханы Оюунтунгалагийн “Иргэний эрх зүй II: гэрээний үүрэг” ном хэвлэгдэн уншигч олны хүртээл боллоо.  Уг ном нь 2020 онд гаргасан “Иргэний эрх зүй: ерөнхий анги” номынх нь үргэлжлэл юм. 

Энэ бүтээлд гэрээний эрх зүйн үндсэн асуудлууд болох гэрээний эрх чөлөө, түүнд тавигдах хязгаарлалт, гэрээний гол нөхцөл, үүрэг дуусгавар болох үндэслэл, зөрчлөөс үүсэх үр дагавар зэрэг гэрээний нийтлэг үндэслэлд хамаарах асуудлуудад анхаарахыг зорьсон талаараа зохиогч онцолжээ. 

Нийгмийн харилцааны эдийн засгийн үндэс болсон арилжаа, солилцоо, харилцан ашигтай байдлыг хангах  хамгийн гол хэрэгслүүдийн нэг нь гэрээ бөгөөд зарчим, хэм хэмжээний уялдаа бүхий системчлэлийг гэрээний эрх зүй гэжээ. Эдийн засаг, бизнес төдийгүй хувийн ахуй амьдралд ч чухал үүрэгтэй учир шүүхээр шийдвэрлүүлж буй хэргийн дийлэнх хувийг гэрээний эрх зүйн маргаан эзэлдэг. Гэрээний эрх зүйн үндсэн зарчим, зүй тогтлыг танин мэдсэнээр тодорхой байдал, итгэлцэл, хамгаалалт, эрсдэлийн хуваарилалт бий болгох, мөн гэрээний эрх зүйд хамаарах хуулийн заалтаас нотлох үүргийг хуваарилалтыг хэрхэн таньж мэдэх арга зүйг танилцуулахыг эрмэлзсэн байна.