-Шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирч байна-
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн байр, ажлын ачааллын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүнтэй ярилцлаа.
-Нэг хүнд үйлчилгээ үзүүлэх үед баримтлах стандарт гэж байдаг уу. Тухайлбал, талбайн хэмжээ, хүн хоорондын зай гэх мэт. Энэ тухай мэдээлэл цар тахлын үед их чухал болоод байна.
-Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны орчинд MNS стандартыг мөрддөг. MNS 5027:2001 стандартад заасанчлан нэг хүнд ногдох талбайн хэмжээ 6 мкв, эзлэхүүн нь 20 м кубээс багагүй, цагт нэг хүнд 30 м куб агаар шаардлагатай гэж заасан байдаг.
-Шүүхэд энэ стандарт хэр мөрдөгддөг вэ?
-Их чухал асуулт байна. Шүүх өөрийн байртай байх бөгөөд шүүн таслах ажиллагааг зөвхөн шүүхийн байранд явуулахаар хуульчилсан. Монгол Улсад анхан болон давж заалдах шатны нийт 116 шүүх, 41 тамгын газар 43 конторын барилгад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 8 шүүхийн тамгын газар түрээсийн байранд байрладаг. Мөн дийлэнх шүүхүүд зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй, ашиглалтын зай талбай багатай барилгад үйл ажиллагаа явуулж байгаагаас шүүх хуралдааны танхим, зөвлөлдөх тасалгааны тоог нэмэгдүүлэх боломжгүй болж, хэргийн оролцогчид өмнөх шүүх хуралдаан дуусах хүртэл хүлээх, шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, хугацаа хэтрэх, шүүхийн үйлчилгээ доголдох нөхцөл байдал үүссэн.
Зарим шүүхийн байрны багтаамжаар тооцоолоход, Монгол Улсын шүүхээр үйлчлүүлж буй нэг хүн 2 кв.м хүрэхгүй талбайг шүүхийн ажилтнуудтай хувааж ашигладаг гэсэн тооцоо гардаг. Тухайлбал, нийслэлийн хүн амын 24 хувь нь оршин суудаг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “Монгол кино үйлдвэр”-ийн ашиглалтаас гарсан 700 метр.кв талбайтай байрыг түрээсэлдэг. Байрны багтаамжаасаа шалтгаалж шүүх хуралдаан хийхдээ 5 танхимд өдөрт 30-38 шүүх хуралдаан явуулж байна.
Тус шүүхийн шүүх хуралдааны танхим нь 21 мкв талбайтай. Нэг шүүх хуралдаанд шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, нэхэмжлэгч, хариуцагч зэрэг 10 орчим хүн оролцдог гэж тооцвол нэг хүнд 2 м.кв талбай ноогдож байгаа ч тухайн танхимд буй тавилга,сандал ширээ байрлуулсан хэсгийг хасвал нэг хүнд 1 кв.м ч хүрэхгүй талбай ногдож байгаа. Шүүх хуралдаан дунджаар хамгийн багадаа 40-90 минут үргэлжилдэг.
Коронавируст цар тахлын үед хүн хоорондын зай 2 метр байх ёстой ч шүүхээс үл хамаарах шалтгаанаар энэ дэглэм алдагдаж байна.
Энгийн үгээр хэлбэл, бодит амьдрал дээр шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчид “бөөр бөөрөө түшээд” суудаг гэсэн үг.
Иргэд маргаанаа шийдүүлэх гэж шүүхэд очихдоо тав тухгүй,эрүүл ахуйн шаардлага хангаагүй эрсдэлтэй орчинд үйлчилгээ авч байна .
-Иргэд бол үйлчлүүлээд л гарна. Харин шүүгч,захиргааны ажилчид ийм орчинд тогтмол ажиллаж байна, тийм үү?
-Яг одоо ярьж буй сэдэвтэй холбоогүй ч шүүхийн байрны асуудал заавал хөндөх сэдэв мөн үү гэвэл мөн. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд шүүх үйл ажиллагаа явуулж буй нь үнэн. Иймд зориулалтын байртай болох бодитой арга хэмжээг бага багаар ч болов авч байх нь зөв байх гэж боддог.
-Нэг мкв талбайд шахалцаж үйлчилгээ авдаг иргэн хэрэг маргаанаа хэр хугацаанд шийдүүлдэг бол?
-Ер нь бол иргэний маргааныг шүүх 2 сарын хугацаанд шийдэх хуулийн заалттай. Гэхдээ энэ хугацаанд хэрэг шийдвэрлэгдэхгүй сунжрах тохиолдолд их байгаа. Энэ нь олон шалтгаантай бөгөөд тэр бүрд иргэд нөгөө эрсдэлтэй орчин руу очих шаардлага үүсэж байна гэсэн үг. Хэрэг шийдвэрлэх хугацаа хэтэрч буй шалтгааны нэг нь шүүгчийн ажлын ачаалал.
-Дахиад нэг бэрхшээл байна, тийм үү?
-Яах аргагүй, тийм. Шүүхийн статистик мэдээллийг эх сурвалж болгоход хамгийн бага ачаалалтай газрын шүүхийн нэг шүүгчид дунджаар 84 хэрэг ноогдож байгаа. Нэг жил /бүх нийтээр амрах баяр болон амралтын өдрийг хасаад/-ээр тооцвол нэг шүүгч ажлын 3 өдөр нэг хэргийг шийдэж дуусгах тооцоо байна. Өөрөөр хэлбэл, тухайн шүүгч хэрэгтэй танилцаж, шүүх хуралдаанаар хэрэг маргааныг шийдэж, шийдвэрээ бичих ажиллагааг 3 өдөрт багтаах ёстой.
Ачаалал ихтэй шүүхийн ачааллын судалгааг авч үзвэл, нэг шүүгч нэг өдөрт 1.6 хэргийг шийдэх ажлын ачаалалтай гэж гардаг. Дээр дурдсанчлан, тухайн шүүгч хэрэгтэй танилцаж, шүүх хуралдаанаар хэрэг маргааныг шийдэж, шийдвэрээ бичих ажиллагааг 5 цагт багтаах ёстой болдог. Ажлын энэ ачаалалд шүүгчийн захирамж, тогтоол, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас, мэдэгдэх хуудас, албан бичиг зэргийг оруулаагүй байгаа.
-Энэ нь шүүхийн өөрөө хийсэн судалгаа юу?
-Монгол Улсын шүүн таслах ажлын дүн мэдээнээс энэ баримт тодорхой харагдаж байгаа. Энэ баримт хөндлөнгийн судлаачдын дүгнэлтээс хол зөрдөггүй. Жишээ нь, “Хөгжлийн санаачилга, бодлого судлалын төв” 2017 онд шүүгчийн ажлын ачааллыг судлахад нэг шүүгч ажлын нэг өдөр 1.5 хэргийн шүүх хуралдааныг хийж, шүүхийн шийдвэр бичиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар “Шүүгчээс хариуцлагатай, алдаа гаргахгүй ажиллахыг шаардаж байгаа бол ажиллах боломжийг нь хангах нь зөв” гэж дүгнэсэн.
Шүүхийн ажлын ачаалал, үйл ажиллагаа явуулах нөхцөл нь иргэд шүүхээр эрхээ хамгаалуулах асуудалтай салшгүй холбоотой гэдгийг ойлгох, анхаарах шаардлагатай байна.
Эх сурвалж: http://eagle.mn