Шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд зориулсан сургалт зохион байгууллаа

 

       Шүүхийн Тамгын газрын 2021 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд зориулсан сургалтыг "Шинэ коронавирус /Covid-19/ халдварын өвчний нөхцөл байдлаас шалтгаалан хэсэгчлэн зохион байгуулахаар төлөвлөж, үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

   

   

     

      Дархан-Уул аймгийн Дархан сумаас сонгогдсон 1-16 багийн 85 шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт орох талаар мэдэгдэж, шүүгчийн туслах Б.Эрдэнэцогт Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сонгон шалгаруулах журам, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам зэрэг сэдвүүдээр 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр мэдээлэл өгч, сургалтыг амжилттай зохион байгуулж, гарын авлага өгч ажиллав.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР