Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдаан /Нийт шүүгчийн чуулган/ хоёр жил тутам зохион байгуулагдахаар, 20.9 дэх хэсэгт Улсын дээд шүүхийн Зөвлөгөөнөөс сонгосон хоёр, Нийслэлийн эрүү, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг уг чуулганыг зохион байгуулахаар тус тус заасан. 

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

          Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдан анхны хурлаа хийсэн бөгөөд энэ хугацаанд уг ажлын хэсгийн ажиллах журам болон холбогдох баримтын загварыг боловсруулан баталж, Нийт шүүгчийн чуулганаас батлахаар хуульд заасан журмын төслүүдийг боловсруулаад байна. 


           Түүнчлэн Нийт шүүгчийн анхдугаар чуулганы зохион байгуулалттай холбоотой мэдээ мэдээллийг шүүгчдэд хүргэх, дээр дурдсан журмын төсөл болон холбогдох материалыг танилцуулж санал авах, хэлэлцүүлэх зорилгоор www.judges.shuukh.mn цахим хуудсыг хөгжүүлж, өнөөдрөөс ажиллагаанд орууллаа. 


            Эрхэм шүүгч Та бүхэн өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон шүүхийн тамгын газраас өгсөн мэдээллийн дагуу уг цахим хуудаст нэвтрэн журмын төсөлтэй танилцаад “Санал өгөх” гэсэн товч (холбогдох журмын төслийн доод хэсэгт байрласан)-ийг дарж саналаа илгээнэ үү.

 

 

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ 
АЖЛЫН ХЭСЭГ