Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 27 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн сургалтын 2020 оны нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу “Шүүхийн захиргааны ажилтны мэргэшүүлэх сургалт” 2020 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд шүүхийн сургалтын “Баяндөхөм” цогцолборт зохион байгуулагдлаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

 

     

     Тус сургалтын зорилго нь шүүх эрх мэдэл, шүүхийн захиргааны тухай ойлголт, хөгжил, төлөвшил, алсын хараа, эрхэм зорилгын талаар мэдлэгийг дээшлүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрх зүйн актын төсөл боловсруулах зэрэг ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг олгох, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хариуцлага болон Төрийн албаны тухай хууль тогтоомжтой холбоотой мэдлэгийг дээшлүүлэх, хэргийн оролцогч, иргэд, олон нийттэй харилцах мэдрэмж, соёл, хандлагыг төлөвшүүлэх, шүүхийн захиргааны ажилтны ажлын байрны онцлог, үндсэн чиг үүрэгт дадлагажуулахад чиглэгдсэн юм.

 

   

     Сургалтаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын референт С.Нямбаяр “Төрийн жинхэнэ албан хаагчийн  болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, арга зүй” сэдвээр, Төрийн албаны зөвлөлийн сургалт хариуцсан референт Б.Оюуннасан “Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа” сэдвээр, лектор Ц.Оюунгэрэл “Хувь хүний манлайлал, удирдан зохион байгуулах ур чадвар” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт А.Ганзориг “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт,  бүртгэл, нэгдсэн систем”, “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт, ИХШХША-ны нэгдсэн систем” сэдвээр, Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Амарсанаа “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт,  бүртгэл, нэгдсэн систем” сэдвээр хичээл зааж, харилцан ярилцлаа.

 

 

     Сургалтын төгсгөлд Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн тулгамдаж буй асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого, Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүхийн захиргааны ажилтны идэвх оролцоо чухал болохыг онцлов. Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журмуудын хэрэгжилт, мэргэшүүлэх багц сургалтын талаар санал солилцлоо.

Сургалтад нийслэл болон орон нутаг дахь шүүхийн тамгын газрын нийт 57 захиргааны ажилтан хамрагдлаа.  

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР