Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, С.Энхбаатар, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан референт Б.Мөнхзориг нар 2025 оны 06 дугаар сарын сарын 02-ны өдрөөс 6-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар Дорнод аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн Тамгын газарт ажиллав. Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, шүүгч, ажилтнуудтай уулзаж, шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөл болон шүүхийн архивын үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

    Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын шинээр баригдах барилгын газрын асуудлаар, Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн байрны их засварын ажлыг хийж гүйцэтгэх “Хайлааст  гарам” ХХК-ийн удирдлагуудтай тус тус уулзалт хийв.

 

 

 

 

 

 

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаар тушаалаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Сэрсэндэмидийн Батбаатар, шүүгчийн туслах Нямаагийн Энхнаран, Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Зоригтын Баярмаа, Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Боргилын Уранбаяр, шүүгчийн туслах Хүрэлбаатарын Бат-Эрдэнэ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр шагнагдсан Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Бат-Эрдэнийн Саранчимэг, Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жанцангийн Мөнхчимэг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Алтангэрэлийн Энхсаран, шүүгчийн туслах Бадамдоржийн Алтансувд, Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Эрдэнэбаатарын Энхсаруул нарт шагналыг гардуулан өгөв.

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ