Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн бие даасан, хэвийн үйл ажиллагааг хангах, материаллаг бааз, техник хэрэгслийг сайжруулах замаар шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлөөс шалтгаалан хүндрэлтэй байдаг алслагдсан орон нутаг буюу Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь аймаг дахь шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд тус бүр шаардлагатай автомашиныг хуваарилав.
Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газарт хуваарилсан автомашиныг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өглөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шүүхийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай таван автомашины асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү орон нутгийн шүүхүүдэд хуваарилаад байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ