

Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг шүүхийн байрны аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82, А/170 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүхийн байрны аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийх журам"-д заасны дагуу Шүүхийн байрны харуул хамгаалалт, шүүх хуралдааны дэг сахиулах ажиллагаа, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажиллах орчин нөхцөл , мэдээллийн технологи, техник тоног төхөөрөмж, архивын нэгжийн хадгалалт хамгаалалт, эд мөрийн баримтын хадгалалт хамгаалалт зэрэг шалгуур үзүүлэлтээр эрсдлийг үнэлэв. Мөн зөвлөмж боловсрууллаа.
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР