
Стандарт хэмжил зүйн газрын даргын 2025 оны С/12 дугаар тушаалаар баталсан “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага” стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, албан хаагчдад мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөхөөр төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтаар төрийн байгууллагад тавигдах шаардлага хаягжилт, бэлгэ тэмдэг, архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн хэрэгсэл, төрийн албан хаагчийн ёс зүй, хувцаслалт, байгууллагын соёл, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах сэдвүүдээр зохион байгууллаа.
Булган аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх