Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн Суурин зөвлөх Кристоф Копецки, Эссен хотын анхан шатны шүүхийн Ерөнхийлөгч ноён Волески, Тамгын дарга хатагтай Брукштайнер, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат болон бусад холбогдох ажилтнууд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцав. Шүүхийн Тамгын газрын дарга Д.Долгормаа шүүхийн дотоод бүтэц, зохион байгуулалт болон хэргийн хөдөлгөөн, шүүн таслах үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн Герман, Монголын шүүхийн бүтэц, төстэй болон ялгаатай байдлын талаар мэдээлэл солилцож, шүүхийн байр, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлтэй танилцлаа.

 

                  ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР