Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн Суурин зөвлөх Кристоф Копецки, Эссен хотын анхан шатны шүүхийн Ерөнхийлөгч ноён Волески, Тамгын дарга хатагтай Брухштайнер, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат болон холбогдох ажилтнууд Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцав. Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт шүүхийн бүтэц, зохион байгуулалт, хэргийн хөдөлгөөн, шүүн таслах ажиллагааны статистикийг танилцуулав. Мөн Герман, Монголын шүүхийн бүтэц, төстэй болон ялгаатай байдлын талаар ярилцлаа. Уулзалтад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга, "Твиннинг төсөл"-ийн Суурин зөвлөхийн туслах Б.Батжаргал, С.Одончимэг, ШЕЗ-ийн Ажлын албаны мэргэжилтэн Д.Намуунаа, шүүхийн захиргааны албан хаагчид оролцлоо. 

                                   

                                           АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР