
Уулзалтаар хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт, цагдаа, харуул, дэг сахиулагч нарын албан үүргийн талаар хэлэлцэв. Мөн хамтарсан сургалтууд хийж, харуул болон цагдаагийн албан хаагчдад гар чийдэн, цахилгаан бороохой олгохоор шийдвэрлэлээ. 2025 оны 3 дугаар улирлын байдлаар шүүхээр нийт 3503 иргэн үйлчлүүлжээ. Иргэнийг эрэн сурвалжлах тухай шүүхийн 17 шийдвэр, албадан ирүүлэх тухай шүүгчийн 9 захирамж цагдаад хүргэгдэж 92.3 хувийн биелэлттэй байна. Анхан болон давж заалдах шатны 835 шүүх хуралдаанд цагдаагийн албан хаагч дэг сахиулж оролцжээ. Цагдан хорих байрнаас шүүгдэгч, яллагдагчийг 40 удаа хуяглан хүргэж, шүүх хуралдаанд оролцуулсан байна.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар