Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Тойргийн шүүх үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг 2025 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

          Тэмцээнд Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Увс, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Дархан-Уул аймгийн шүүх, Багануур Баганхангай Налайх дүүргийн шүүхийн нийт 30 багийн 300 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

           Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд 1 дүгээр байр аваргын Алтан медалийг зохион байгуулагч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Тойргийн шүүх, 2 дугаар байр Мөнгөн медалийг Монгол Улсын Дээд шүүх, 3 дугаар байр Хүрэл медалийг Дорноговь аймгийн шүүхийн баг тамирчид,

           Эмэгтэй төрөлд 1 дүгээр байр аваргын Алтан медалийг Монгол Улсын Дээд шүүх, 2 дугаар байр Мөнгөн медалийг зохион байгуулагч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Тойргийн шүүх, 3 дугаар байр Хүрэл медалийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Тойргийн шүүхийн баг тамирчид тус тус хүртлээ

           Тэмцээний эрэгтэй “Шилдэг тоглогч”-оор  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Тойргийн шүүхийн тамирчин А.Ганцог, эмэгтэй “Шилдэг тоглогч”-оор Монгол Улсын Дээд шүүхийн тамирчин Э.Түвшинзаяа нар шалгарсан бол тэмцээнд оролцсон багуудаас гаргасан амжилт, нийлбэр дүнгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн баг тамирчид тэргүүлж, Алтан цомын эзэд боллоо.

           Ийнхүү  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг зорин ирж, идэвхтэй оролцсон нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэдээ халуун талархал илэрхийлье.

 

 

 

 

 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХ

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР