Тус шүүхийн тамгын газрын даргын 2025 оны А/49 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагч, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нарын ажлыг шалгалаа. Өмнөх хяналт шалгалтаар илэрсэн “Хэргийн индексийн журам”-ын 1.4-т Эрүүгийн хэрэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед хэргийн индекс олгоогүй, иргэний хэргүүдийг журамд заасан хугацаанд бүрэн эмхэтгээгүй, архивд шилжүүлээгүй зөрчлүүд дахин илрээгүй байна. “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хүсэлт, тайлбар, түүнд хавсаргасан баримт”-д тэмдэг дарж баталгаажуулдаггүй, тэмдгийн бичилтийг бүрэн хөтлөөгүй нийтлэг зөрчил илэрснийг арилгууллаа. Дотоод хяналт шалгалтыг хийснээр албан хэрэг хөтлөлт болон нэгдсэн системийн үйл ажиллагаа жигдэрч, зөрчил буурсан байна.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар