Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулсан “ИРГЭДИЙН ӨДӨР” нээлттэй өдөрлөгт Хэнтий аймаг дахь шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. Шүүхийн тогтолцоо, шүүхэд хандах эрх, эвлэрүүлэн зуучлалын талаар 25 аж ахуйн нэгж, 30 гаруй иргэнд мэдээлэл өгч, гарын авлага тараан, 2 иргэнээс нэхэмжлэл хүлээн авлаа. Мөн 18 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авав.
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР