Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын санаачилгаар Дархан-Уул аймаг дахь Гэмт хэргээс урдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газартай хамтран Цагдаагийн газрын зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, иргэдтэй харьцах ёс зүйн харилцааг сайжруулах зорилгоор “Эрх бүхий албан тушаалтны сургалт” зохион байгууллаа. Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, Хууль зүйн доктор Н.Одонтуул “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил, анхаарах асуудал”, “Зөрчил шалгах ажиллагааг хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй аргаар явуулах, зөрчил шалгах ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулав. Мөн ГХУЗЗ-ийн дарга А.Янжмаа эрх бүхий албан тушаалтнуудаас ард иргэдтэй харилцах харилцаандаа хүнлэг, ёс зүйтэй харилцаа хандлагыг эрхэмлэх тухай онцоллоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР