Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд өнөөдөр (2025.10.13) Нийт шүүгчийн III чуулганаас сонгогдсон гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, П.Золзаяа, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, энгэрийн тэмдэгийг гардуулав.
Ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг шүүгч гишүүдэд баяр хүргэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлууудыг танилцуулав.
Шүүгч гишүүд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шинэчлэлийг үргэлжлүүлж, идэвхи санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, С.Энхбаатар, Ерөнхий зөвлөлийн гишүүн асан Э.Зоригтбаатар, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Захиргаа удирдлагын газрын дарга, Л.Санжрагчаа нар оролцов.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ