Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох санал хураалтад нийт 479 шүүгч саналаа өгч, Тооллогын комиссын дүн гарахад Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу нар олонхын санал авчээ. Анхан шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшигч Н.Одонтуул, Л.Өлзийжаргал нарын дунд дахин санал хураалт явуулахаар боллоо.

 

 

 

 

НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ