Цусны донор болох хүндтэй үйлсэд шүүгч, Тамгын газрын ажилтнууд нэгдлээ. Донор болохын тулд 18-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өвчин эмгэггүй, аливаа төрлийн вирусгүй байх ёстой. Эрэгтэйчүүд 2 сар, эмэгтэйчүүд 3 сар тутамд 350 грамм цус өгөх боломжтой бөгөөд таны өгсөн цус төрөхийн хүндрэл, гэмтлийн цус алдалт, томоохон хагалгааны үед болон хорт хавдар, цусны эмгэгийн үед хэрэглэгддэг. Сонирхуулахад тус шүүхийн Тамгын газарт 75 удаа цусаа хандивласан ажилтан байгаа хэмээн хамт олон нь бахархаж, талархаж байна.




ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР