Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Тамгын газрын албан хаагчид Батноров, Норовлин, Дадал, Баян-Адарга, Биндэр, Батширээт сумдад ажиллалаа. Алслагдсан сумдад ажиллах үеэр 42 иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулан, хариу тайлбар авав. Алслагдсан сумдын иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж, 5 өргөдлийн дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулав.

 

 

 

 

                                                                   

                                                        Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газар