Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар нь сул хараатай болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан тэдний шүүхэд мэдүүлэх эрхийг хангах үүднээс иргэний хэргийн ердийн болон тусгай журмын нэхэмжлэл гаргах нийтлэг загварыг брайль үсгээр хэвлүүлэн байршууллаа. Тус шүүх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орц гарц, брайль үсгийн самбар, нэхэмжлэлийн загвар, тусламжийн хонх зэргийг хийж, шүүхийн үйлчилгээг саадгүй хүргэж байна.

 

 

                                                               Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар