Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар Засаг даргын тамгын газартай хамтран “Арван мянгуулаа болцгооё "аяны хүрээнд “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр шүүхийн тогтолцоо, шүүхэд хандах эрх, шүүхийн үйлчилгээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл өгөв. Мөн иргэдээс ирсэн өргөдөл гомдол, нэхэмжлэлийг хүлээн авч, гарын авлага тараалаа. Өдөрлөгт Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Нийгмийн даатгалын тасгийн хамт олон, Иргэний болон улсын бүртгэгчид, Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн, Татварын улсын байцаагчид оролцов. 

 

                                                   Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх