Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар, дүүргийн прокурорын газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулаа. Уулзалтаар шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхэд гарч буй бэрхшээл, ялын биелэлтийн хяналтыг хэрэгжүүлэх талаар ярилцсан бөгөөд дээрх байгууллагуудад “Гүйцэтгэх хуудасны хяналтын систем”-ийг шинээр нэвтрүүлж хэрэгжүүллээ. Системийг нэвтрүүлэх үе шаттай арга хэмжээ авч, дотоод нөөцөө ашиглан 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс нэвтрүүлж, танилцуулга, сургалт явууллаа. Дээрх систем нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар, дүүргийн прокурорын газар, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэст ашиглагдана. Тухайн байгууллагууд системийн хэрэгжилтийг хангаснаар:
1. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг цахим орчинд бүртгэх, хянах
2. Иргэд, байгууллагад ил тод мэдээлэл хүргэх
3. Гүйцэтгэлийн явцыг байгууллага хооронд шуурхай солилцох
4. Ажилтны ажлын ачааллыг бууруулах
5. Цаг хэмнэх
6. Мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх
7. Мэдээ, тайлан гаргах зэрэг ач холбогдолтой юм.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар