Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Болормаа, гишүүн А.Алтансугар нар "Ёс зүй", “Төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтны хувцаслалт”сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Мөн шүүхийн ажилтны ёс зүй, хэм хэмжээ, нийтлэг шаардлага, зарчим, хариуцлага, хориглох заалт, ажлын байранд зохистой хувцаслах, хувцаслалтад тавих ерөнхий шаардлага зэргийг танилцуулав. Сургалтад нийт 22 албан хаагч хамрагдлаа. Сургалтын төгсгөлд албан хаагчдад танилцуулсан мэдээлэл, бусад сонирхолтой сэдвүүдээр “АХА” асуулт хариултын тэмцээн зохион байгуулж шүүгчийн туслах Бат.Мөнхзул хамт олноо манлайлан амжилттай оролцлоо.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР