Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, эвлэрүүлэн зуучлагч С.Гончигбал, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Цогтбаяр, жолооч Д.Зоригбаяр нар Булган аймгийн Сэлэнгэ, Хангал сум, Хялганат тосгонд “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх, .эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд хүргэв. Мөн сонирхсон асуултад хариулт өгч, өргөдөл, хүсэлт, нэхэмжлэл хүлээн авлаа.
БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР