Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Л.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар Бигэр суманд ажиллаж, иргэдтэй уулзав. Уулзалтаар "Шүүх байгуулах тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгаар өөрчлөгдсөн шүүхийн өөрчлөлт, хэрэг болон зөрчлийн шийдвэрлэлт, өсвөр насны хүүхдийн хэрэгт холбогдсон судалгаа, ашигт малтмал олборлох гэмт хэрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо зэрэг сэдвээр сургалт хийж, мэдээлэл өглөө. Хүүхдийг гэмт хэрэгт холбогдох, үйлдэх, хохирох эрсдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд багш, нийгмийн ажилтан ямар үүрэг хүлээж ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо. Иргэд электрон тамхи, цахим мөрийтэй тоглоомын хор уршгийн талаар үзэл бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авав.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР