Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, АНУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Кибер аюулгүй байдлын сургалт”-ыг шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.
Тус сургалтад хамрагдаж, кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, ур чадвараа ахиулсан Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Баярмагнай сургалтаар эзэмшсэн мэдлэгээ хамт олондоо түгээж, сүлжээний хяналт, аюулгүй байдлын хамгаалалтын талаарх мэдлэг, ур чадвараа бусаддаа хуваалцлаа.
Сургалтад хамрагдсан шүүхийн захиргааны ажилтан нар сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр мэдлэгээ тэлэв.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР