Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаар зарлигаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Могнооны Цэцэгмааг томиллоо. Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журмын дагуу 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүгч Могнооны Цэцэгмаагийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. Ёслолд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн, Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, тус шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, шүүгч Могнооны Цэцэгмаад баяр хүргэлээ.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ