Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр зарлигаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржийн Сарангэрэлийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Батцэцэг (2025.08.05) гардуулан өгч, баяр хүргэлээ. Төрийн дээд одон медалиар шагнагдсан шүүгчдээ баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.
ОРХОН АЙМГИЙН ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР