Шүүхээс үйлчилгээ авч буй иргэдийн тоон судалгаанаас харахад 2024 он, 2025 оны эхний хагас жилийн байдлаар  нийт үйлчилгээ авсан иргэдийн 10-15 хувь нь архивын лавлагаа, хуулбар авах, тендерийн тодорхойлолт гаргуулахаар биечлэн хандсан байдаг..

     Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас тус үйлчилгээнүүдийг биечлэн ирэхгүйгээр цахимаар хандаж авах боломжийг бүрдүүлж, архивын лавлагаа, хуулбар авах, тендэрийн тодорхойлолт гаргуулах хүсэлтийг цахимаар илгээх, хүлээн авах системийг нэвтрүүлээд байна.

  Тус систем нь үүлэн технологид суурилсан онцлогтой бөгөөд гар утас, компьютерын алинаас ч www.zavkhancourt.mn/huselt хаягаар хандаж, үйлчилгээ авах боломжтой, мөн хүсэлтийн хариугаа хянах давуу талтай.

 

 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар