Шүүхийн байрны гаднах явган хүний болон авто зам, талбай төлөвлөлтөд тавих шаардлага хангаагүй стандарт бус замуудаас үүдэлтэй шүүхээр үйлчлүүлж буй иргэд, шүүхийн хуяглан хүргэх авто автомашин орж гарахад хүндрэл үүсч байсныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас хүсэлт гаргасны дагуу СХД-ийн "Дэд бүтцийн хөгжлийн алба" ОНӨААТҮГ-аас зам засвар, өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэв.
Хүсэлтийг хүлээн авч шүүхийн байрны гаднах авто зам, талбайг засварлахад туслалцаа үзүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад талархал илэрхийлье.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар