Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Прокурор, Цагдаагийн газартай хамтран хууль сурталчлав. “Хүний эрх ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, “Зөрчлийн хэрэг, анхаарах асуудлууд, урьдчилан сэргийлэх нь” гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа.
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа, Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын шүүх бүрэлдэхүүн ЭХТА-ийн 10.1-2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийн, шүүгч Т.Батжаргал зөрчлийн 3 хэргийн шүүх хуралдааныг нээлттэй хийлээ.
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Б.Буянхишиг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Т.Онон нар гарын авлага, шүүхэд өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах загвар, брошур тарааж, нэхэмжлэл хүлээн авлаа.
ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР