Дархан-Уул аймаг дахь Шүүхийн тамгын газрын ажилтан, албан хаагчид харилцааны ур чадвараа дээшлүүлж, хамт олны бүтээлч хандлага, эерэг уур амьсгалыг бий болгох зорилгын дор “Харилцаа, хандлага-ёс зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа. Сургалтаар гэр бүл судлаач, зөвлөх, Н.Эрдэнэцэцэг Оюун ухаан, сэтгэл, нийгэм, бие махбодын холбоо буюу “Хүн гинж”-ний талаарх сонирхолтой мэдээллүүдийг тавьж ярилцав. Мөн “Гэр бүлд нэгдэхийн тулд”, “Бүгдийг асуу”, “Ажил биш-бүтээл юм”, “Дайчин байхаас илүү тэвчээртэй бай”, “Шийдвэрийг өөрөө гарга”, “Хүн нэг бүрээс суралц”, “Хэзээд бэлэн бай”, “Өөрийгөө чагна” зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж, туршилт хийж хичээллэв.
Хүндэтгэлгүй, сөрөг харилцаа хандлага ажлын гүйцэтгэлийг 86 хувиар бууруулдаг бол эерэг хандлага байгууллагын бүтээмжийг 25 хувиар нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Иймд Шүүхийн захиргааны байгууллагууд ажлын байрандаа эерэг харилцаа, хандлагыг эрхэмлэн ажиллахыг уриалж, нэгдэж байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР