Тус шүүхийн тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцох, сул хараатай буюу харааны бэрхшээлтэй иргэд шүүхийн үйлчилгээг бусдаас хамааралгүй, хараат бусаар авах, мөн тэдэнд эвлэрүүлэн зуучлал, архивын үйчилгээний журмын талаар мэдээлэл өгөх зорилгоор “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Шүүхийн архиваас үйлчилгээ авах журам” зэрэг цуврал номуудыг брайль үсгээр хэвлүүлэн Иргэдэд үйлчлэх төвд байршуулав. Мөн тэргэнцэртэй иргэдэд зориулсан замын гарц, тэмдэглэгээ хийлээ.
ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР