Шүүгч болон түүнд хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн үед шүүгч бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч н. Дашпүрэв удирдан явуулж, бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгсэл болох цахилгаан бороохойг ямар нөхцөлд хэрхэн ашиглах, хадгалах талаар мэдээлэл өгч, аюулгүй байдлын заавар, зөвлөгөө өглөө.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар