Орхон аймгийн шүүхийн түүхт 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Тамгын газрын алба хаагчдын шүүхийн үйл ажиллагаанд оролцох идэвхи оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн ойг үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэх, шүүхийн хөгжилд оруулах санал санаачлагыг дэмжих, шүүхийн захиргааны ажилчдын шүүхийн талаарх мэдлэгийг сорих зорилгоор Шүүхийн хөгжилд оруулах миний хувь нэмэр сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг зарлаж:

1 дүгээр байранд шүүгчийн туслах Ч.Буяндэлгэр

2 дугаар байранд шүүгчийн туслах С.Бадмааравдан

3 дугаарт байранд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэг нарын эссэ шалгарсан байна.

      Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын шүүх эрх мэдлийн байгууллагын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн тухай зөв ойлголт, хандлагыг бий болгох, тэдний ойлголт, шүүхэд итгэх итгэлийг судлах, сурагчдын идэвхи оролцоог  нэмэгдүүлэх зорилгоор “Шүүх-бидний нүдээр сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг зарлаж:

 1 дүгээр байранд Орхон эмпати сургуулийн 10а ангийн сурагч Э.Гүнжидмаа,

2 дугаар байранд Орхон аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 11в ангийн сурагч А.Батцэцэг,

3 дугаар байранд Орхон аймгийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Б.Янжинлхам,

Тусгай байранд Орхон аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 11а ангийн сурагч Г.Хулан,

Тусгай байранд Билигт-Өргөө сургуулийн 10а ангийн сурагч Н.Оюунцэнгэл нарын эссэ тус тус шалгарсан байна. 

     Эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан оролцогчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, 1 дүгээр байрт шалгарсан эссэг 50 жилийн ойн түүхэн номд нийтлэх юм.

 

                                                          ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР